Тасалбар сунгалт
Тасалбарыг дараах тохиолдолд сунгах эрхтэй. Үүнд:

1. Шилжин суух галт тэргэнд чөлөөтэй байргүй бол дараагийн галт тэргэнд байр авах хүртэл хугацаанд.

2. Зорчих ёстой галт тэрэг нь шилжин суух өртөөнд батлагдсан хуваариас хожимдож ирсэн бол аяллаа үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд.

3. Зорчигчид хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлсон бичиг баримтын дагуу.

4. Тухайн галт тэргэнд зорчих тасалбартай боловч эзлэх ёстой байрыг олгоогүй бол зохих байр олгох бололцоотой дараагийн галт тэргээр явах хүртэл.

5. Зорчигч нь хоорондын өртөө, зөрлөгт түр буух бол 10-аас дээшгүй хоногоор сунгаж болох ба тасалбарт сунгасан тухай тэмдэглэл хийнэ.

Бусад тохиолдолд зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгахгүй.

Дээрх эрхийн дагуу зорчигч нь тасалбар сунгуулахдаа өөрийн бичиг баримтын хамт УБТЗ-ын аль нэг тасалбар худалдаалах төвд ирж тасалбарын огноог сунгуулна.

• Зорчигч нь тасалбар сунгахдаа тасалбар сунгах цонхыг сонгон тасалбар худалдан авсан мэдээллийн дагуу өөрийн нэр, регистр, тасалбарын хатуу дугаарыг үнэн зөв бөглөн оруулж сунгана.

• Сунгалт хийхэд гарч ирж буй нэмэгдэл мөнгөн дүнг төлсөн нөхцөлд таны тасалбарын хугацаа өөрчлөгдөнө.

• Зорчигч та огноог сольсон болон сүүлийн оруулсан мэдээллийн дагуу галт тэргэнд тасалбар болон бичиг баримтаа шалгуулан аялна.

• Зорчигч нь тасалбараа сунгасан тохиолдолд өмнөх мэдээлэл нь хүчингүй болохыг анхаарна уу.
Тасалбар буцаалт
Орон нутгийн галт тэрэгний тасалбарыг интернэтээр худалдан авсан зорчигч нь өөрийн бичиг баримтын хамт УБТЗ-ын аль нэг тасалбар худалдах төв дээр ирж тасалбарыг буцаана.

Тасалбар буцаахдаа дор дурьдсан хэмжээний үйлчилгээний хөлсийг суутгаж олгоно.Үүнд:

1. Галт тэрэг хөдлөхөөс 2 түүнээс дээш цагийн өмнө буцаавал буцаах үнийн дүнгийн 10%.

2. Галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 20%.

3. Галт тэрэг хөдөлснөөс хойш 30 минутын дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 50%.

4. Дээрх хугацаа өнгөрсөн тохиолдолд тасалбар буцаахгүй болохыг анхаарна уу.
Тасалбар буцаах, сунгах тохиолдолд
Интернэтээр худалдаж авсан тасалбарыг Тасалбарын төвүүдэд сунгах болон тасалбар буцаах дүрмийн дагуу зохих тэмдэглэгээг хийж сунгах болон буцаах үйлчилгээг хийнэ.

Гадаад орноос тус сайт руу хандаж тасалбар авсан зорчигч нь тасалбараа буцаах, сунгах боломжгүй хатуу нөхцөлтөй байна.
Анхаарах зүйл
ОХУ-ын өртөөдөд очих цаг Москва цагаар тэмдэглэгдсэн болохыг АНХААРНА УУ.

Галт тэрэг хөдлөхөөс 30 минутын өмнө суух байраа эзэлнэ үү. !

Хэрвээ та хилийн өртөөнөөс суух бол галт тэрэг хилийн өртөөнд орж ирснээс хойш 10 минутын дотор суудлаа эзэлж, хил гаалийн үзлэгт бэлдэнэ үү. !

Сөvлийн гудамж-42 Баянгол дvvрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 1900-1949

Вэб хуудас: www.ubtz.mn

Copyright © 2018 | Улаанбаатар төмөр зам ХНН | Статистик бүртгэл мэдээллийн технологийн алба