Ачаалж байна...

24-4367
24-3727

Энэ долоо хоногийн аялал

Өнөөдөр: 2018-02-24

Интернетээр тасалбар худалдан авахад зориулсан санамж

1. Зорчигч та нэг удаагийн интернетээр худалдан авалтаар буюу нэг удаагийн картын гүйлгээгээр тухайн аялах галт тэргэнд 4 хүртэл суудал сонгон худалдан авах боломжтой.

2. Та интернетээр тасалбар авах системд нэвтэрч зааврын дагуу хандан төлбөрийн гүйцэтгэлийн алхамд орсноос хойш төлбөр гүйцэтгэх агшин хүртэл 15 минутын хугацаа зарцуулах боломжтой бөгөөд заасан хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжгүй болсон үед таны сонгосон тухайн аялах галт тэрэгний суудал идэвхигүй болж бусад хэрэглэгчдэд нээлттэй болно гэдгийг анхаарна уу!

3. Төлбөр тооцоог зөвхөн Монгол улсын дотоодын картаар /Голомт банкны/ гүйцэтгэнэ.

4. Таны сонгосон суудал төлбөр тооцооны гүйлгээ картаар гүйцэтгэсэн агшинд бэлэн болно.

5. Төлбөр картаар амжилттай гүйцэтгэгдэж таны аялалын эрх үүсч захиалгын хатуу дугаар авсан үед та Электрон тасалбарыг хэвэлж авах боломжтой бөгөөд тус электрон тасалбараар, аялах өдрөө галт тэрэгний цагийн хуваарийн дагуу шууд очиж, галт тэргэндээ суух эрхтэй.

6. Галт тэрэг хөдлөхөөс 40 минутын өмнө очиж суудлаа эзлэхийг анхаарна уу!

7. Интернетээр тасалбар авахдаа зорчигчийн мэдээллийг үнэн зөв бөглөнө үү!

8. Та галт тэргэнд суух үедээ тухайн галт тэргээр аялах зорчигчийн мэдээлэлд оруулсан нэр, гадаад паспортын дагуу шалгуулж орох тул интернетээр хандаж, тасалбар авах үедээ мэдээллийг үнэн зөв алдаагүй шивж оруулна уу.

9. Та интернетээр тасалбар худалдан авахдаа аялалд гарах үеийнхээ гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах мөн ОХУ болон ОХУ-аар дамжин Европийн бусад орнууд руу аялах бол ОХУ-д нэвтрэх виз, ОХУ-аар дамжин өнгөрөх транзит виз авахыг анхаарна уу!

10. Олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний насанд хүрсэн зорчигчийн тасалбарын үнэ нь, тээврийн хөлс, унтлагын байрны хөлс, амь даатгалын хураамжаас бүрдэнэ. 11. Зорчигч та гэрийн тэжээвэр амьтан /нохой, муур гэх мэт/ авч явахаар бол тасалбар худалдаалах төвд очиж зохих журмын дагуу нэмэгдлийн тасалбар авч зорчино.

 


eticket.ubtz.mn © 2013 УБТЗ - ХНН