Ачаалж байна...

24-4367
24-3727

Энэ долоо хоногийн аялал

Өнөөдөр: 2018-02-24

Зорчигч танд зориулсан гарын авлага

Ерөнхий зүйл

Улаанбаатар төмөр замын олон улсын чиглэлийн галт тэргээр Монгол, Орос, Хятадын төмөр замын дараах төрлийн вагонуудаас бүрдсэн галт тэргүүд аялна. Үүнд:

  • I класс (1/2) - 2 суудалтай зөөлөн вагон (люкс)
  • I класс (1/4) - 4 суудалтай зөөлөн вагон (люкс)
  • II класс (2/4) - 4 суудалтай хатуу вагон (купе)

Олон улсын харилцааны галт тэргэнд явахдаа зорчигч тогтоосон дүрмийн дагуу заавал зорчин явах тасалбартай байх ёстой. Энэ тасалбар нь 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

    1. Зорчин явах тасалбар буюу билет купон
    2. Унтлагын байр эзлэх суудлын плацкарт
    3. Дээрхийг нэгтгэж хавтаст үдэж тасалбарт дэвтэр байдлаар зорчигчид олгоно.

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

    Г/т № – Галт тэрэгний дугаар
    МТЗ - Улаанбаатар төмөр замын вагон, галт тэрэг
    РЖД - Оросын төмөр замын вагон, галт тэрэг
    КЖД - Хятадын төмөр замын вагон, галт тэрэг

Тасалбар худалдан авах дүрэм

УБТЗ-ын хэмжээгээр олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдах цэгүүд нь Зүүнхараа, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Чойр, Сайншанд, Замын-Үүд хотуудын тасалбар худалдаалах төвүүдэд ажиллаж байна. Харин Улаанбаатар хотод ОУЗГТТХТ (Олон улсын зорчигчдын галт тэрэгний тасалбар худалдах төв) нь тасалбар худалдаалах, захиалга авах, билет буцаах үйлчилгээг бие даан явуулж байна.

Тасалбарыг зорчигчдод сарын өмнөөс эхлэн урьдчилан худалдаалж эхэлнэ.

Олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарыг дээр дурьдсан төвүүдээс худалдан авах ба тухайн галт тэрэг хөдлөхөөс 1 цагийн өмнө тасалбар худалдаалалтыг зогсооно. Харин интернет худалдаалалтыг 72 цагийн өмнө зогсооно.

4-11 насны зорчигч хүүхдийн тасалбараар, 12 буюу түүнээс дээш насны хүүхэд том хүнтэй адил тасалбар худалдан авч зорчино. Унтлагын байр эзлэхгүй бол 0-4 насны 1 хүүхдийг зорчигч үнэ хөлсгүй авч явж болох бөгөөд 11 хүртэлх насны хүүхдийг дагалдах хүнгүйгээр галт тэргэнд явахыг хориглоно.

Тасалбарыг интернетийн сүлжээ орсон газраас https://eticket.ubtz.mn/mn хуудсаар орж худалдан авах боломжтой. Интернетээр тасалбар худалдан авах үйл явц амжилттай дууссаны дараа танд имэйл ирнэ. Та галт тэргэнд суухдаа зөвхөн гадаад пасспорттойгоо ирэхэд болно. Манай үйлчилгээний ажилтан таны зорчих эрхийн тасалбарыг галт тэргэнд хүргэж өгсөн байх болно. Та зөвхөн аялалдаа л анхаарах хэрэгтэй.
Зорчигчийн галт тэрэгний тасалбарыг интернэтийн сүлжээ ашиглан худалдан авахдаа төлбөр төлөх үйлдлийг
- Голомт банкны карт /Хас банк, Капитрон банк, Төрийн банк/ 
- Гадаадын банкны ОУ-н эрхтэй Visa, MasterCard, American Express 
картууд ашиглан худалдан авалт хийх боломжтой.

Голомт банкны интернет гүйлгээ хийх заавар

Хөнгөлөлт үзүүлэх журам

1. Олон улсын галт тэргэнд 4-11 настай хүүхэд зорчиход тээврийн хөлсийг насанд хүрсэн зорчигчид зориулж тогтоосон билет купоны өртгийн 50%-иар бодож хөнгөлөлт үзүүлэх ба хэрэв хүүхэд нь унтлагын тусгай байр эзлэх бол хүүхдийн билетэнд зориулсан плацкартын хөлсийг насанд хүрсэн зорчигчийн адил хэмжээгээр авна.
2. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд, сурагчид олон улсын чанартай уралдаан тэмцээн, аялал жуулчлал болон бусад арга хэмжээнд оролцохоор явж байгаа бол тээврийн хөлсийг насанд хүрсэн зорчигчид зориулж тогтоосон билет купоны өртгийн 25%-иар бодож хөнгөлөлт үзүүлнэ.
3. Хараагүй хүнийг дагалдан яваа этгээдэд /ганц хүн эсвэл нохой/ гэрчлэх баримтыг үндэслэн үнэ төлбөргүй зорчих эрх олгоно. Хараагүй зорчигч өөрөө тасалбарын үнийг бүрэн төлнө. Хараагүй болон дагалдан яваа хүн унтлагын байрны хөлсийг /плацкарт/ бүрэн төлнө.

Тасалбар сунгах

Зорчигч тасалбар худалдан аваад уг галт тэргээр явж чадахгүй нөхцөлд тасалбартаа төмөр замын зохих байгууллагаар тэмдэглэл хийлгэж хоёр янзаар сунгалт хийлгэж болно.
1. Зорчигч тасалбараа галт тэрэг явахаас 6 цагаас доошгүй хугацааны өмнө явахгүй болсон тухайгаа мэдэгдэж төмөр замын тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд тасалбар олгосон өдрөөс 2 сарын дотор тасалбарт дахин суудал тавиулж явж болно. Зорчигч сунгалттай тасалбарыг 2 сарын дотор ашиглаж чадахгүй гэж үзвэл төмөр замын тэмдэглэлтэй тасалбарыг 3 хоногийн дотор буцааж зохих шимтгэл төлж, мөнгөө буцааж авна.
2. Тасалбар худалдан авсан зорчигч галт тэрэг явахаас 6 цагаас дотогш уг тасалбараар явахгүй болсон тухайгаа мэдэгдэн төмөр замын тэмдэглэл хийлгэвэл 2 сарын хугацаатай сунгана. Дахин суудал тавиулж явахдаа унтлагын байрны хөлс плацкартын үнийг зорчигч дахин төлж явна. Уг тасалбарыг ашиглахгүй тохиолдолд 3 хоногийн дотор тасалбарыг, тасалбар олгосон цэгт биеэр ирж буцаахад зөвхөн тээврийн хөлсний үнийн дүнгээс 10%-ийн шимтгэл суутгагдаж үлдсэн мөнгө олгогдоно. /Плацкартын үнэ эргэж олгогдохгүй/

Тасалбар буцаах журам

Зорчигч тасалбар худалдан аваад уг галт тэргээр явж чадахгүй нөхцөлд тасалбартаа төмөр замын зохих байгууллагаар тэмдэглэл хийлгэж буцааж болно.
1. ОУЗХХ-ийн 30 дугаар зүйлд заасны дагуу галт тэрэг хөдлөхөөс 6 цагийн өмнө явж чадахгүйгээ мэдэгдэж тасалбар худалдах төвийн зохих ажилтнаар тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд билетийн үнийн дүнгийн 10%-иар шимтгэл суутгуулж мөнгөө буцаан авна. Хэрэв аялах өдрөө өөрчлөх тохиолдолд дээрх журмаар тэмдэглэл хийлгэж, зөвхөн тухайн галт тэргэндээ аялалын өдрөө өөрчилж болно.
2. Галт тэрэг хөдлөх цагаас 6 цагийн дотор явж чадахгүйгээ мэдэгдэж талсалбар худалдах төвийн зохих ажилтнаар тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд унтлагын байрны хөлс болох плацкартын хөлс хүчингүй болно. Зөвхөн билет купоны үнийн дүнгээс 10%-ийг суутгуулж мөнгөө авна.
3. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд галт тэрэг явснаас хойш 3 цагийн дотор галт тэрэгний буудал дээр тэмдэглэл хийлгэсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд журмын 2-т заасны дагуу мөнгөө буцаан авна.
4. Зорчигч та аялах явцдаа замын өртөө болон хилийн өртөөнд хүндэтгэх шалтгааны улмаас аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн буусан өртөөний зохих ажилтнаар тэмдэглэл хийлгэсэн байх шаардлагатай. Тэмдэглэл болон хүндэтгэн үзэх шалтгааныг гэрчилсэн баримтыг үндэслэн билет купоны үнээс яваагүй зайн хөлсийг буцаан олгож унтлагын байрны хөлсийг буцаан олгохгүй болно.
5. Тасалбарыг аль ч тохиолдолд буцаасан үйлчилгээний хураамж болон кредит картын шимтгэлийг буцааж олгохгүй.
6. Хаяж үрэгдүүлсэн тасалбарын үнийг буцааж олгохгүй.

Тасалбарын хүчинтэй хугацаа

Зорчин явах тасалбарын ашиглаж болох хугацаа нь явах нь 2 сар, буцах нь 4 сар байх ба хугацааг тасалбар бичсэн өдрөөс эхлэн тоолно. Хэрэв зорчигч тогтоогдсон хугацаанд ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар явж чадаагүй бол холбогдох баримтуудаа цуглуулж төмөр замын байгууллагаар хугацаа сунгуулж болно. Зорчин явах үедээ зорчигч шаардлагатай бол хүрэх өртөөнөөсөө наана өртөөнүүд дээр бууж болно. Энэ тохиолдолд буусан өртөөний эрх бүхий ажилтнаар зорчин явах тасалбар дээр тэмдэглэл хийлгэх ёстой. Энэ тохиолдолд туулаагүй зайн чиглэлийн байрны хөлс буюу плацкарт хүчингүй болж үнэ нь эргэж олгогдохгүй.

Үнэ төлбөргүй тээвэрлэх ачаа

Та 35 кг ачаа, 12 хүртэлх насны хүүхэд тань 15-аас илүүгүй жинтэй гар тээш үнэ төлбөргүй тээвэрлэж болно. Гар тээшинд вагон, зорчигчдын эд юмсыг гэмтээх, бохирдуулах зүйлс, хил, гаалийн болон бусад дүрмээр хориглосон зүйлс, гурван хэмжүүрийн нийлбэр нь 200 см-ээс илүү овортой тээш авч явахыг хориглоно.

Таны анхааралд

  • Зорчигч нь бусдын тайван байдлыг алдагдуулахуйц өвчтэй буюу согтуу бол тасалбар худалдахгүй
  • Вагон болон зорчигчдын эд юмсыг гэмтээх, овор хэмжээ ихтэй ачаа авч явахыг хориглоно
  • Тэсэрч дэлбэрэх эд зүйлс, тэдгээрийн цэнэглэгч, шатамхай, идэмхий бодис, цацраг идэвхит бодис, хөнөөл учруулж болох зүйлс авч явахыг хориглоно
  • Тасалбарыг хүнд дамжуулах, худалдахыг хориглоно
  • Тасалбарыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин худалдаж авна

 


eticket.ubtz.mn © 2013 УБТЗ - ХНН