+976 21-24137 |  
Тасалбар сунгалт
Тасалбарыг доорхи тохиолдолд сунгах эрхтэй. Үүнд:

1. Шилжих суух галт тэргэнд чөлөөтэй байргүй бол дараагийн галт тэргэнд байр авах хүртэл хугацаанд.

2. Зорчих ёстой галт тэрэг нь шилжин суух өртөөнд батлагдсан хуваариас хожимдож ирсэн бол аяллаа үргэлжлүүлэх хүртлэх хугацаанд.

3. Зорчигчид хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсоныг тодорхойлсон бичиг баримтын дагуу.

4. Галт тэргэнд зорчих тасалбартай боловч эзлэх ёстой байрыг олгоогүй бол зохих байр олгох бололцоотой дараагийн галт тэргээр явах хүртэл.

5. Зорчигч хоорондын өртөө, зөрлөгт түр буух бол 10-аас дээшгүй хоногоор сунгаж болох ба тасалбарт сунгасан тухай тэмдэглэл хийнэ.

Бусад тохиолдолд зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгахгүй.

Дээрхи эрхийн дагуу зорчигч нь тасалбар сунгуулахдаа өөрийн бичиг баримтын хамт УБТЗ-ын аль нэг тасалбар худалдаалах төвд ирж тасалбарын огноог сунгуулна.

• Зорчигч нь тасалбар сунгахдаа тасалбар сунгах цонхыг сонгон тасалбар худалдан авсан мэдээллийн дагуу өөрийн нэр, регистер, тасалбарын хатуу дугаарыг үнэн зөв бөглөн оруулж сунгана.

• Сунгалт хийхэд гарч ирж буй нэмэгдэл мөнгөн дүнг төлсөн нөхцөлд таны тасалбарын хугацаа өөрчлөгдөнө.

• Зорчигч та огноог сольсон болон сүүлийн оруулсан мэдээллийн дагуу галт тэргэнд тасалбар болон бичиг баримтаа шалгуулан аялана.

• Зорчигч нь тасалбараа сунгасан тохиолдол өмнөх мэдээлэл нь хүчингүй болохыг анхаарна уу.
Тасалбар буцаалт
Орон нутгийн галт тэрэгний тасалбарыг интернэтээр худалдан авсан зорчигч нь өөрийн бичиг баримтын хамт УБТЗ-ын аль нэг тасалбар худалдах төв дээр ирж тасалбарыг буцаана.

Тасалбар буцаахдаа дор дурьдсан хэмжээний үйлчилгээний хөлсийг суутгаж олгоно.Үүнд:

1. Галт тэрэг хөдлөхөөс 2 түүнээс дээш цагийн өмнө буцаавал буцаах үнийн дүнгийн 10%.

2. Галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 20%.

3. Галт тэрэг хөдөлсөнөөс хойш 30 минутын дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 50%.

4. Дээрхи хугацаа өнгөрсөн тохиолдолд тасалбар буцаахгүй болохыг анхаарна уу.
Тасалбар буцаах, сунгах тохиолдолд
Интернэтээр худалдаж авсан тасалбарыг Тасалбарын төв болон суурин кассууд нь тасалбар сунгах болон тасалбар буцаах дүрмийн дагуу зохих тэмдэглэгээг хийж журмын дагуу сунгах болон буцаах үйлчилгээг хийнэ.

Гадаад орноос тус сайт руу хандаж тасалбар авсан зорчигч нь тасалбараа буцаах, сунгах боломжгүй хатуу нөхцөлтөй байна.

Сөvлийн гудамж-42 Баянгол дvvрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:
Орон нутгийн касс: 21-242473
Олон улсын касс: 21-242471

Вэб хуудас: www.ubtz.mn