ИХ ХАНДАЛТТАЙ АЯЛЛУУД

Улаанбаатар-Замын-Үүд
Улаанбаатар-Замын-Үүд
Улаанбаатар-Замын үүд чиглэлийн 709 км аялал.
1 өдөр
Улаанбаатар-Сайншанд
Улаанбаатар-Сайншанд
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 474 км аялал.
1 өдөр
Улаанбаатар-Дархан
Улаанбаатар-Дархан
Улаанбаатар-Дархан чиглэлийн 280 км аялал.
7 цаг
Улаанбаатар-Сүхбаатар
Улаанбаатар-Сүхбаатар
Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 379 км аялал.
1 өдөр
Улаанбаатар-Эрхүү
Улаанбаатар-Эрхүү
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 1114 км аялал.
2 өдөр
Улаанбаатар-Эрээн
Улаанбаатар-Эрээн
Улаанбаатар-Эрээн чиглэлийн 715 км аялал.
1 өдөр
Улаанбаатар-Хөх Хот
Улаанбаатар-Хөх Хот
Улаанбаатар-Хөх Хот чиглэлийн 1205 км аялал.
2 өдөр
Улаанбаатар-Бээжин
Улаанбаатар-Бээжин
Улаанбаатар-Бээжин чиглэлийн 1547 км аялал.
2 өдөр

Зорчигчийн галт тэрэгний цахим тасалбар — Түгээмэл асуулт хариулт

Тухайн сайтын хэрэглэгч болсноор та цаг заваа хэмнэн гэрээсээ болон байгаа газраасаа УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээг бүрэн авах боломжтой.

  • Нүүр хуудас
  • Зорчигчийн тасалбар худалдан авах
  • Захиалгын мэдээлэл
  • Тасалбар буцаалт
  • Тээшийн захиалга
  • Цагийн хуваарь
  • Мэдээлэл
  • Санамж
  • Холбоо барих

Зорчигч та өөрийн бүртгэлтэй цахим хаягаа бүртгүүлэн нууц үг үүсгэн цахимаар тасалбар худалдан авах эрх үүснэ.

Зорчигч та тухайн явах чиглэлээс хаа хүрэх өртөө, зөрлөг болон тухайн аялах өдрийн он сар өдөр, вагоны зэрэглэл, аялах галт тэргийг өөрийн хүссэнээр сонгох боломжтой.

Зорчигч та өөрийн овог нэр, регистрийн дугаар, гар утасны дугаараа шивж оруулан хадгалах товчийг дарна.

Хэрэв зорчигч гадаад улсын иргэн бол “Гадаадын иргэн” талбарыг бөглөсний дараа овог нэр, паспортын дугаар, төрсөн он сар өдөр, утасны дугаарыг оруулна.

“Зорчигч нэмэх” талбар дээр хамт аялах зорчигчийн мэдээлэл нэмж оруулан хадгална.

E-ticket болон УБТЗ тасалбар аппликейшнээр нэг хандалтаар 4 тасалбар худалдан авах боломжтой.

Мэдээллээ бүрэн оруулсны дараа “Суудал сонгох” товчийг дарж, сул суудал, зарагдсан, сонгосон суудлын тэмдэглэгээнээс өөрийн хүссэн суудлыг сонгоно.

Суудал сонгох үед аялах зорчигч өөрийн хүсэлтээр цай авах боломжтой.

Суудал сонгосны дараа танд “Санамж” хэсэг гарч ирэх бөгөөд санамжийг сайтар уншина.

Банкны сонголтууд гарч ирэх бөгөөд өөрийн банкыг сонгон төлбөрөө хийнэ. Амжилттай төлөгдвөл тасалбар PDF хэлбэрээр үүснэ.

Тасалбар үүссэн даруйд “Захиалгын мэдээлэл” цэсэд таны амжилттай болон цуцлагдсан тасалбарууд харагдана.

Та 21-2424272 утсанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

“Захиалгын мэдээлэл” цэсээс НӨАТ-ын баримт хэсэгт хувь хүн эсвэл байгууллага сонгоно. Байгууллага бол регистрийн дугаараа оруулна.

Хэрэв зорчих боломжгүй бол цахим сайтын “Тасалбар буцаалт” цэсээр дамжин буцаах боломжтой.

Галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө цахим тасалбараа буцаах боломжтой.

19001949 утсанд эсвэл ойролцоох тасалбарын кассанд хандана.

“Буцаалт” хэсэгт таны тасалбарууд жагсаалтаар гарч ирэх бөгөөд хүссэн тасалбараа сонгож буцаана.

Санамжийг уншсаны дараа өөрийн дансны дугаар болон утасны дугаараа оруулан илгээнэ.

Буцаах хүсэлт илгээгдсэнээс хойш ажлын 3–5 хоногийн дотор таны дансанд орно.

Өглөө 08:00–орой 20:00 цагийн хооронд 21-242472 утсаар холбогдоно.

Таны захиалга амжилттай бол “Захиалгын мэдээлэл” цэснээс тасалбараа татан авна.

Аялах өдөр, суудлын дугаар, мөнгөн дүнгээ сайтар шалгана уу.

Карт онлайн гүйлгээ хийх эрхтэй, И-Пин дугаартай байх шаардлагатай.

Буруу сонголт хийсэн бол төлбөрөөс өмнө “Цуцлах” товчийг дарна.

Банкны хуудас руу орсны дараа 10 минутын дотор бөглөх шаардлагатай.
UBTZ Eticket

УБТЗ Eticket — Албан ёсны апп шинэчлэгдлээ.

24/7 онлайн захиалга • Суудал сонголт • Хялбар төлбөр