+976 21-24137 |  
Тасалбарыг зорчигч нь галт тэрэг явах өртөөнөөс 2 сарын өмнө худалдана. Орон нутгийн галт тэрэгний тасалбарыг интернетийн сүлжээ орсон газраас худалдан авна.

Орон нутгийн галт тэргэнд 24 цагийн өмнө интернетээр тасалбар худалдан авах эрх нь хаагдаж БКАС-ын ердийн худалдаалалтанд шилжинэ.
Орон нутгийн галт тэрэгний тасалбарыг интернэтээр худалдан авсан зорчигч нь өөрийн бичиг баримтын хамт УБТЗ-ын аль нэг тасалбар худалдах төв дээр ирж тасалбарыг буцаана.

Тасалбар буцаахдаа дор дурьдсан хэмжээний үйлчилгээний хөлсийг суутгаж олгоно.Үүнд:

1. Галт тэрэг хөдлөхөөс 2 түүнээс дээш цагийн өмнө буцаавал буцаах үнийн дүнгийн 10%.

2. Галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 20%.

3. Галт тэрэг хөдөлсөнөөс хойш 30 минутын дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 50%.

4. Дээрхи хугацаа өнгөрсөн тохиолдолд тасалбар буцаахгүй болохыг анхаарна уу.
Та 25 кг хүртэл гар тээш үнэ төлбөргүй авч явна.

Гар тээшинд вагон, зорчигчдын эд юмсыг гэмтээх, бохирдуулах зүйлс, хил, гаалийн болон бусад дүрмээр хориглосон зүйлс, овор ихтэй тээш авч явахыг хориглоно.
Зорчигч нь бусдын тайван байдлыг алдагдуулахуйц өвчтэй буюу согтуу бол тасалбар худалдахгүй.

Вагон болон зорчигчдын эд юмсыг гэмтээх, овор хэмжээ ихтэй ачаа авч явахыг хориглоно .

Тэсэрч дэлбэрэх эд зүйлс, тэдгээрийн цэнэглэгч, шатамхай, идэмхий бодис, цацраг идэвхит бодис, хөнөөл учруулж болох зүйлс авч явахыг хориглоно.

Тасалбарыг хүнд дамжуулах, худалдахыг хориглоно Тасалбарыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин худалдаж авнаавч явахыг хориглоно.

Сөvлийн гудамж-42 Баянгол дvvрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:
Орон нутгийн касс: 21-242473
Олон улсын касс: 21-242471

Вэб хуудас: www.ubtz.mn